Tuesday, May 10, 2011

Үйлдлийн системийн онол part2

Файлын зохион байгуулалт, хандалт
Файлын з/б-д тавих шалгуур
  • Хандалт хурдан – нэг л бичлэг рүү хандах үед хэрэгтэй
  •   Шинэчлэхэд хялбар – CDFS нь CD-ROM дахь файлыг шинэчлэхгүй тул хамаагүй
  • Зай хэмнэх – мэдээлэл аль болох давтагдахгүй байх ёстой. Зарим тохиолдолд өгөгдлийн давталт нь түүний найдвартай байдал, хандалтын хурдад сайнаар нөлөөлнө
  •   Цаашид боловсруулахад хялбар
  •   Найдвартай байдал
Файл зохион байгуулах аргууд
  •   Бүтэцлэгдээгүй файл
  •   Дараалсан файл
  •   Индекслэгдсэн файл
  •   Индекслэгдсэн дараалсан файл
  •   Шууд буюу хэш файл

Бүтэцлэгдээгүй файл
Бүтэцлэгдээгүй файл нь өгөгдлийг ирсэн дарааллаар нь эмх замбараагүй байрлуулна.  Өгөгдлийг зүгээр л цуглуулаад хадгалах зорилготой. Бичлэг бүр ялгаатай талбартай байж болно. Бүтэц гэж байхгүй ба бичлэгт шууд хандах боломжгүй.
 
Дараалсан файл
Дараалсан файл нь бичлэг бүр тогтмол форматтай ба бичлэг бүр нь ижил урттай. Бүх талбарын хувьд урт ба эрэмбэ нь ижил.  Талбарын нэр ба урт нь файлын агуулгад орно. Нэг талбар нь “түлхүүр талбар” болдог. Бичлэгийг нэг утгатайгаар тодорхойлно. Түлхүүр талбарын утгын дарааллаар бичлэгийг хадгална.
Түлхүүр талбар
 
Шинэ бичлэгийг логик буюу транзакци файлд хадгална.  Шинэчлэн үйлдэл нь лог файлыг үндсэн файлтай нийлүүлэх үйлдэл юм
Индекслэгдсэн дараалсан файл
Индекс нь хурдан хандах боломжийг олгодог. Түлхүүр талбар ба үндсэн файл руу заасан заагч агуулна. Индексээр нь дамжуулан хайна. Индексийг олсоны дараа л үндсэн файлд хайна. Индексд нь үндсэн файл руу заасан заагч байдаг тул
  • Шинэ бичлэгийг дүүрэлтийн файлд нэмдэг. Үндсэн файл дахь бичлэг нь шинээр орж ирсэн бичлэг рүү заасан заагч агуулна. Шинэчлэх үйлдлийн явцад дүүрэлтийн файл нь үндсэн файлтай нийлдэг.
 

Шууд буюу хэш файл
  • Мэдэгдэж байгаа хаягаар нь блок руу шууд хандана. Бичлэг бүрт түлхүүр талбар шаардлагатай.
 

0 comments:

Post a Comment