Tuesday, May 10, 2011

Үйлдлийн системийн онол

                                               Файлын удирдлага
        Ихэнх програмд файл нь үндсэн элемент болдог. Файл нь програмуудаас гадна оролт гаралтанд ашиглагдана. Хэрэглэгчид файл оруулахдаа түүнийг хамгаалах, тэдний сэтгэл ханамжийг дээд түвшинд байлгахыг хүсдэг. Эдгээрийг зохицуулахын тулд бараг бүх үйлдлийн систем файл удирдах системийг агуулдаг. Ерөнхийдөө файл удирдах систем нь давуу эрхтэй програмуудаас бүрдэнэ. Файл удирдах систем нь үйлдлийн системээс онцгой эрх шаарддаг хэдий ч бүхэлдээ үйлдлийн системийн нэг хэсэгт хадгалагдана.
Файл ба файлийн систем
          Үйлдлийн системд хамгийн чухал хэсгүүдийн нэг бол файлийн систем. файлийн систем нь дискд байрлах нөөцийн хийсвэр ойлголтыг агуулдаг. файлийн системд гол байр суурь эзлэх ойлголт нь файл юм. Энэ нь хоорондоо ямар нэг холбоо хамааралтай нэрлэсэн өгөгдөл юм. Файлын систем нь дараах шинж чанартай файлуудыг дуудаж өгөгдөл үүсгэх боломжтой. Үүнд:
·        Удаан хугацааны – хэрэглэгч салгасан үед диск болон бусад санах ой дахь устахгүй байгаа файлууд
·        Процесс хоорондын – хандалтын эрх бүхий хэрэглэгчид хандаж болох файлууд
·        Бүтэцлэгдсэн – тусгай хэрэглэгчийн програмд зориулагдсан файлууд
Файл дээр хийх үйлдлүүд
  •  Файл үүсгэх
  •  Файл нээх
  •  Файлд бичих
  •  Файлаас унших
  •  Файл устгах
  •  Файл тасдах
Файлын бүтэц
         Файлтай холбоотой нэр томъёонууд
·         Талбар -- Өгөгдлийн үндсэн элементийн нэг нь талбар юм. Талбар нь нэг л утга илэрхийлнэ. Урт ба агуулж буй өгөгдлийн төрлөөр нь тодорхойлно
·         Бичлэг -- Холбоо хамаарал бүхий талбаруудын цуглуулгыг хэлнэ.  Нэгдмэл, нэг цул гэж авч үзнэ. Жишээ нь: ажилчины тухай бичлэг
·         Файл -- Бичлэгүүдийн цуглуулгыг файл гэнэ. Файл нь н эг бүхэл обьект бөгөөд нэгэн утгатайгаар нэрлэдэг. Файлын хандалтыг хорьж болдог.
·         Өгөгдлийн сан -- Хоорондоо холбоотой өгөгдлийн цуглуулгыг өгөгдлийн сан гэх ба элементүүд нь  хоорондоо  харилцан хамааралтай

Файл удирдах систем
Файл удирдах систем гэдэг нь хэрэглэгч болон програмуудад хэрэгцээтэй файлыг бэлдэж өгөх програм хангамжийн цогц юм.
Файлын системийн архитектур
  •       Програм – fread(…), fopen(…), …
  •       Логик файлын систем – сангийн бүтэц, файл бол байтуудын дараалал
  •       Файлын зохион байгуулалт – физик ба логик з/б-г холбоно
  •       Үндсэн файлын систем – секторуудын дараалал, төхөөрөмжид команд өгнө
  •       О/Г-н удирдлага – төхөөрөмж удирдах програм + тасалдал боловсруулагч
  •       Физик төхөөрөмж – төхөөрөмж удирдах програм
 














Физик төхөөрөмж
  •   Хамгийн доод түвшин
  •  Төхөөрөмжтэй шууд харьцана
  •   Төхөөрөмжид О/Г-н үйлдэл хийх үйлдлийг хариуцана.
  •   О/Г-н үйлдлийн төгсгөлийг боловсруулна
Үндсэн файлын систем
  • Физик О/Г
  •  Блок өгөгдөл дамжуулна
  •   Блокийг байршуулна
  •   Блокийг буферлэх асуудлыг хариуцана
О/Г-н удирдлага
  •   О/Г-н үйлдлийг эхлүүлж, төгсгөх ажлыг хариуцана
  •   Удирдлагын бүтцүүдийг хадгална
  •   Хандалтын дарааллыг зохицуулна
  •   ҮС-ийн нэг хэсэг болдог
Логик О/Г
  •  Програм хангамжид бичлэг рүү хандах боломжийг олгоно
  •  Файлын тухай үндсэн мэдээллийг агуулнa.                      

0 comments:

Post a Comment