Tuesday, May 10, 2011

Үйлдлийн системийн онол part3

Лавлах
Томоохон хэмжээний дискэн дээр маш олон тооны файлыг байрлуулахад тэдгээр нь эмх цэгцгүй харагддаг. Иймээс тэдгээрийг бүлэглэн нэгтгэж харуулах лавлах гэж ойлголт гарсан. Лавлахыг зохион байгуулах нь файлын системийн үндсэн үүргүүдийн нэг юм.
Лавлахын мэдээллийн элементүүд

Үндсэн мэдээлэл
Файлын нэр-                     зохиогчийн сонгосон нэр
Төрөл-                                 жишээ нь: text, binary, load module г.м
Файлын з/б -                    туслах өөр өөр тогтолцоонууд
Хаягийн мэдээлэл
Дүүрэлт -                             файлыг хадгалахад шаардагдах төхөөрөмж
Эхлэлтийн хаяг-                диск дээрх эхлэлийн физик хаяг
Ашиглах хэмжээ -             файлын одоогийн хэмжээг блокоор, байтаар, үсгээр
Зориулах хэмжээ -             файлын maximum хэмжээ
Хандалтын тухай мэдээлэл
Эзэмшигч -                           файлыг хянах, удирдах эрх бүхий хэрэглэгч
Хандалтын мэдээлэл-       зөвшөөрөгдсөн хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулсан
Зөвшөөрөгдсөн үйлдлүүд-      сүлжээгээр зөөх, унших бичих, өөрчлөх
Ашиглалтын мэдээлэл
Үүсгэсэн хугацаа-                файл лавлахад анх байрлахдаа
Зохиогчийн шинж -            гол төлөв одоогийн эзэмшигч байх шаардлагагүй
 
Лавлахд  хийгдэх үйлдлүүд
o   Хайлт - сангаас файл хайх
o   Файл үүсгэх – санд бичлэг нэмэх
o   Файл устгах – сангаас бичлэг хасах
o   Лавлахыг харах – бичлэгүүдийг харах
o   Файлыг дахин нэрлэх – файлын нэрийг солих
o   Лавлах хооронд шилжих – нэг сангаас нөгөөд шилжих
Лавлахын бүтэц
Ø  Нэг түвшний  бүтэц
Нэг түвшний  бүтэцийн бичлэг бүр нь нэг файл заана.  Файлын нэр нь түлхүүр талбар болно. Файлын зохион байгуулалтанд хэрэгцээ бага байдаг.  Хэрэглэгч ижил нэртэй файл үүсгэхгүй байхыг ихэд анхаарах хэрэгтэй.
Ø  Хоёр түвшний бүтэц
Үндсэн лавлах нь хэрэглэгч бүрд тус тусад нь нэг лавлах юм. Үндсэн лавлах нь хэрэглэгч бүрийн тухай бичлэг агуулна. Хаяг ба хандалтын мэдээллийг агуулна. Хэрэглэгчийн лавлах бүр нь файлын жагсаалт байна. Файлын зохион байгуулалтанд хэрэгцээ бага байдаг.
Ø  Мод маягийг лавлах
Үндсэн лавлах нь хэрэглэгчийн лавлахуудыг агуулна. Хэрэглэгчийн лавлах бүр нь дотроо дэд лавлахтай байж болно. Файл бүр нь өөрийн замтай. Зам нь ялгаатай бол ижил нэртэй хэд хэдэн файл байж болно. Идэвхитэй лавлах нь ажлын лавлах болно. Файлын замыг ажлын лавлахтай харьцангуй заана.